“Бумбат ресорт” амралт

Танилцуулга

Эрхэм Та Бумбат Ресорт амралтыг сонгон зорьсноор  Улаанбаатар хотын хамгийн цэвэр агаартай, байгалийн үзэсгэлэн төгс Богдхан Уулын Бумбатын аманд цэвэр тохилог орчинд спортлог, хөгжилтэй ая тухтай амарч тухлан цагийг хэзээ ч мартахааргүй зугаатай, дурсамжтай өнгөрүүлэх болно.  Түүнчлэн бид  танд чадварлаг тогоочийн хийсэн монгол, европ амтат зоогоор болон биллъярд, караоке, саун, машины дулаан гарааж зэргээр үйлчилж,  сагс, гар бөмбөг, теннис, шатар, нум сумаар наадан, мориор, дугуйгаар, явганаар Богдхан Ууланд аялах боломжийг олгоно.

Давуу тал:

  • Жилийн дөрвөн улирлын турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулдаг
  • Зочид буудал нь цэвэр байгалийн чулуугаар баригдсан ба бүх өрөө нь  байгаль орчин, хүнд ээлтэй, орчин үеийн цэвэр модон тавилгатай
  • Бүх өрөө телевизийн DDish суваг,тухлаг ор, буйдантай 
  • Мини баар
  • Шүршүүртэй ариун цэврийн өрөө зэргээр тохижуулсан нь Танд гэртээ байгаа мэт ая тухыг мэдрүүлэх болно.
  • Мөсөн гулгуурын талбай болон цасаар урлан хийх, цасан бөмбөгөөр тоглох талбайтайгаас гадна дулааны улиралд сагсан бөмбөг, гар бөмбөг тоглох, ёог бясалгал хийх талбай
  • Уулын дугуй болон ууланд алхах зэргээр өөрийн дуртай спортоор хичээллэнгээ амралтаа хөгжилтэй зугаатай өнгөрүүлэхэд зориулсан бүхий л хэрэгслүүд байна.

Хүчин чадал:

Манай амралт нь 2-6 хүний ортой 80-100 хүн хүлээн авах хүчин чадал бүхий зочид буудал, байшин болон гэр буудалтай. Ресторан болон гэр ресторан нь нэг ээлжиндээ 100-120 хүн хүлээн авах хүчин чадалтай.

Хямдрал, урамшуулал:

  • Ажлын өдрийн Stay & Dine урамшуулал: Хэрэв Та ажлын өдөр буюу Даваа, Мягмар, Лхагва Пүрэв гаригт манайд ирж  зочид буудал, байшин, гэрээр үйлчлүүлбэл хоногийн үнийг 30% хямдруулна.
  • Байгууллага, хамт олны урамшуулал:  Хэрэв Та гэр бүл, найз нөхөд, хамт олондоо тохиолдсон баярт үйл явдлуудыг тэмдэглэх, хурал зөвлөгөөн, сургалт, уралдаан тэмцээн зэрэг албан болон спортын арга хэмжээ зохион байгуулахаар төлөлвлөж байгаа бол бид танд олон төрлийн хөнгөлөлт үзүүлнэ.
  • Улирлын урамшуулал: Өвөл, хаврын улиралд буюу 11-р сарын 1-ээс 4-р саын 1-ний хооронд бид нийт зочиддоо улирлын урамшуулал үзүүлж,  зочид буудал, байшин, гэр буудлынхаа үнийг 10% хямдруулж үйлчилнэ.
  • Баярын урашуулал: Шинэ жил, Цагаан сар, Наадам зэрэг тэмдэглэлт баярын өдрүүдэд бид зочид буудал, байшин, гэр буудлын үнийг 20% хүртэл хямдруулж үйлчилнэ.
  • Байнгын үйлчлүүлэгчийн урамшуулал: Хэрэв Та манайхаар тухайн жилд 3-аас дээш удаа ирж, зочид буудал, байшингаар  5-аас дээш хоногоор үйлчлүүлсэн, эсхүл манай зоогийн газраар 3-аас дээш удаа үйлчлүүлж , нийлбэр дүнгээр 1 сая төгрөгөөс дээш үнэтэй  үйлчилгээ авсан бол тухайн оныг дуустал зочид буудал, байшингаар 10% хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрх эдэлнэ.

Холбоо барих:

Хаяг: Улаанбаатар хотын төв цэгээс 25 километрт Налайхын чиглэлийн замд \Ургах наран хороолол Хонхор тосгоны хооронд /Зайсангаас шинэ хурдны замаар явбал 20-30 минут явна./

Утас: 98285252; 98160975

Web хаяг: www.bumbatresort.com  

И-мейл хаяг:  bumbatresort@gmail.com

Фэйсбүүк: www.facebook.com/bumbatresort

Бараа нэмэгдлээ