"Сүүн Шүдхэн" Хүүхдийн Шүдний Эмнэлэг

Танилцуулга:

Та шүдний эмнэлэг хэдийг нэрлэж чадах вэ? Тэгвэл зөвхөн хүүхдийн шүдний эмчилгээгээр төрөлжсөн хүүхдийн эмнэлэг хэдийг мэдэх үү? Монголын эрүүл мэндийн салбарт, тэр дундаа шүдний эмчилгээнд Монголд хамгийн ихээр дутагдаж буй төрөл бол хүүхдийн шүдний эмчилгээ юм. Тэгвэл бид энэхүү хоосон орон зай, маш өндөр эрэлтийг хангахуйц, хүүхдийн мэргэжлийн эмч ажилчидтай, хотын төвд байрлалтай, орчин үеийн дэвшилтэт технологиор тоноглогдсон “Сүүн Шүдхэн” эмнэлгээ танилцуулж байна.

Бидний зорилго:

Бага насны ихэнх хүүхдүүд эмнэлэгийн, тэр дундаа шүдний эмнэлэгийн айдастай байдаг. Цагаан халадтай эмч, өрөмний чихрах дуу, эмний эхүүн үнэр зэргээс өөрийн эрхгүй айдаг учраас эмч эмчилгээг хангалттай сайн хийж чадахгүйд хүрдэг. Энэ нь эргээд хүүхдийн сэтгэл зүйд маш хүнд цохилт болдог. “Сүүн Шүдхэн” Эмнэлэг танай хүүхдэд тулгарах тэр бүх айдас, сандралын бэрхшээлийг цогцоор нь шийдэж, хүүхдэд ээлтэй хамгийн тохилог орчинг бүрдүүлж, улмаар чанартай баталгаатай эмчилгээ үйлчилгээг санал болгохоор зорьсон билээ.

Бидний давуу тал:

  • Хүүхдийн эмчилгээгээр мэргэшсэн мэргэжлийн эмч нар
  • Хүүхдэд тусгайлан зориулж тохижуулсан орчин
  • Эмчлүүлэх зуураа хүүхэлдэй үзэн сатаарах дэлгэц бүхий эмчилгээний сандал
  • Том хүний эмчилгээний тусдаа өрөө
  • 7 шат дамжлага бүхий ариутгал халдваргүйжүүлэлт (том хүн, хүүхдийн багаж тусдаа ариутгагддаг)
  • Үзлэг эмчилгээний нэг удаагийн хэрэгслүүд
  • Герман, Япон, Америк зэрэг өндөр хөгжилтэй орнуудын материал багаж хэрэгсэл
  • Хотын төвийн А зэрэглэлийн байршил
  • Өвчтөн бүртгэлийн иж бүрэн систем
  • Эцэг эхүүд хүүхдээ хүлээх тухлаг орчин
  • Уртасгасан цагийн хуваарь, амралтын өдрүүдээр ажилладаг
  • Ижил зэрэглэлийн хувийн эмнэлэгүүдээс харьцангуй хямд үнэ
  • Хүүхдийн эмчилгээгээр мэргэшсэн мэргэжлийн эмч нар

Цагийн хуваарь:

Ажлын өдрүүдэд 09:00-20:00

Бямба гарагт 10:00-19:00

Ням гарагт 10:00-18:00

Холбоо барих:

Хаяг: Өгөөж ХК-н замын урд талд, Унагатай талбайн урд

Утас: 7703 6500, 8803 6500, 9903 6500

web: www.ncbm.mn

e-mail: dental@ncbm.mn

fb: www.facebook.com/suunshudhen  

Бидэн рүү залгаж эмчилгээний цагаа товлоорой!

 

“Сүүн Шүдхэн” Зөвлөж байна

Шүдээ өдөрт 2 удаа, 2 минутын турш угааж байх

Шүдний эмчид 6 сар тутамд очиж байх

Үргэлж фтортой оогоор шүдээ угаах

Зөөлөн үстэй шүдний сойз хэрэглэх

Чихэрлэг хүнс, уух зүйлсээс аль болох татгалзах

 

Шүд хорхойтлоос сэргийлэх алхмууд:

Төрсөн цагаас 2 нас хүртэл

Оронд нь угжихгүй, хөхүүлэхгүй байх

Эрүүл хоолоор хооллох- Хөхний сүү хамгийн сайн

Хоол идсний дараа болон хөхүүлсний дараа буйлыг цэвэрлэж байх

Угжинд хэзээ ч битгий жүүс эсвэл хийжүүлсэн ундаа хий

Соска-г чихэртэй зүйлд дүрэхгүй байх

12-14 сартайд нь хөхнөөс гаргах

Хүүхдийн шүдний аль аль талыг сар бүр шалгаж байх, бордуу эсвэл хар цэг, толбо байгаа эсэхийг харах

Сүүн шүд цухуйсан цагаас эсвэл 1 нас хүрмэгц  шүдний эмчид очих

2-5 нас

Хүүхдийн шүдийг өдөрт 2 удаа угаах

Унтхаас өмнө шүдийг утсаар цэвэрлэж байх

Эрүүл хүнсээр хооллох, чихэр биш

Жүүс, ундааг таггүй задгай амсартай аягаар өгч байх

Унтлагын цагаар зөвхөн ус өгөх

6 болон түүнээс дээш нас

Хүүхдийн шүдийг өдөрт 2 удаа  угаах

Унтхаас өмнө шүдийг утсаар цэвэрлэж байх

Хүүхдээ амттанаар хуурах биш, тэвэрч, урмын үгээр урамшуулах

Шүд хамгаалах наалт буюу силант наалгуулах, фторт түрхлэг түрхүүлэх

Сүүн шүдийг яагаад хамгаалах ёстой вэ?

Эрүүл шүд хүүхдийн зөв зажлах болон цэвэр ярихад тусалдаг

Сүүн шүд хүүхдийн байнга шүд зөв тэгш ургах зайг хадгалдаг

Шүдний цоорол болон хэврэгшил хүүхдэд өвдөлт зовиурыг төрүүлж, хичээл номондоо төвлөрөх, шинэ зүйл сурахад саад болдог

Өөртөө итгэх итгэл-Хүүхдүүд өөрсөддөө сэтгэл хангалуун байхдаа аз жаргалтай байдаг. Эрүүл шүд бол тэдний сайхан инээмсэглэх шалтгаан юм

Эрүүл сайхан шүдтэй болж найзууддаа үлгэр жишээ болоорой!

 

 

                    

 

Бараа нэмэгдлээ