Бараа нэмэгдлээ

Бидний тухай

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“БэйбиСтар” ХХК нь анх 2012 оноос “babystar” фэйсбүүкийн хуудсаар үйл ажиллагаагаа эхлүүлж Монгол улсынхаа интернет худалдааны хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд бид маш олон хувь хүн болон бизнес, худалдааны байгууллагуудыг онлайн ертөнцөд бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулахад дэмжлэг үзүүлж тэдний ашиг орлогыг нэмэгдүүлсээр ирсэн. Иймд бид үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж илүү олон хүнд онлайн худалдаа үйлчилгээг хүргэх зорилгоор  2015-04-15нд “Бэйби стар” ХХК-аа байгуулж улсын бүртгэлийн гэрчилгээгээ албан ёсоор авсан юм. Ийнхүү www.babystar.mn сайтаа 0-16 насны хүүхдүүдэд зориулсан худалдаа үйлчилгээ мэдээ мэдээлэл зөвлөгөө зэрэг тэдэнд хэрэгтэй бүх мэдээллийг цогцлоосон монголын анхны сайт болгохоор зорилго тавин ажиллаж байна.

БИДНИЙ ЗОРИЛТ:

  • Монгол улсад цахим худалдааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах
  • Нийгэмд ээлтэй эко бизнесийг хөгжүүлэх
  • Эрэлт болон нийлүүлэлтийг хооронд нь хамгийн хялбар аргаар холбож өгөх
  • Монгол улсын ирээдүй болсон бяцхан үрсийг эрүүл саруул өсөж торниход нь хувь нэмэр оруулах
  • Сонголт хийх тааламжтай боломж олгох
  • Цаг хугацаа орон зайнаас үл хамаарна: Интернэт байгаа л бол хаанаас ч худалдан авалт хийх боломж олгох.